Dark Light
Нийгэм | 2025-11-03

17 АМ МЕТР ГАЗРЫГ НӨХӨН ОЛГОВОРТОЙ ЧӨЛӨӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлээс хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн эцсийн буудал Хархоринд байрлана. Буудлын орц, гарц байрлах хэсэгт “Баянгол Бизнес инкубатор” төв үйл ажиллагаа явуулдаг. Уг асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тухайн байршилд ажиллалаа. 
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Яармаг-Хархорин чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх тооцоолол гарсан. Түүнчлэн дүүжин замын тээвэр төслийн орц гарц байрлах хэсэг буюу инкубатор төвтэй давхцаж буй 17 метр хэсгийг Баянгол дүүрэгтэй хийсэн гэрээг үндэслэн нөхөн олговортой шилжүүлж, чөлөөлнө” гэдгийг хэлж байв. 
Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг–Арцат–Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдана. Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тулгуур цамхгийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгах юм. Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал болон холбоо, дохиоллын ажлуудыг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30