Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт эмэгтэй Э нь нийтийн байранд эрэгтэй О-той хамт архидан согтуурч, маргалдан эмэгтэй Э нь эрэгтэй О-гийн цээжин тус газарт хутгалж бие махбодод нь хохирол учруулсан байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
АДМИН






Нийгэм








