БИЛГИЙН ТООЛЛЫН 14 2025.11.04 МЯГМАР ГАРАГ
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Эд мал арвидна
Наран ургах, шингэх: 07:41-18:30
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Шийдэм одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:41 цагт мандан, 18:30 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
АДМИН






Нийгэм








