2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны эрч хүч өсөх боломж байна. Олон хүнтэй харилцах, үзэл бодлоо солилцох чадвар өндөр байна. Урьдын гомдлоо мартаж уучилж чадвал амжилтын шатаар өгсөх боломж танд байна. Сайхан амьдралд тойруу замаар ч болов дөхөх нь чухал. Уйгагүй зүтгэсэн хүн л амжилт олох болно.
Үхэр: Өнөөдөр бусдын хандлагыг зөв мэдрэх нь таатай байна. Таны ур чадвар хамт олныхоо дэмжлэгийг хүлээж, удирдлагадаа сайшаагдах үндэс болно. Энэ өдөр сэтгэл санаагаар өөдрөг байгаарай. Хэрвээ үйл явдлаа сайн хянаж удирдвал таны ихэнх ажил хэрэг бүтнэ.
Ихэр: Өнөөдөр сэтгэл санаатай холбоотой асуудал тулгарч болзошгүй. Олны нүдэнд ил байхаас зайлсхий. Учир нь таныг алдаа хийхийг хүлээж байгаа муу санаатнуудынхаа бай хялбархан болж болзошгүй байна гэж од эрхэс анхааруулж байна. Ажлын ачааллаа зохицуул. Амар тайван орчинд байхыг хичээ.
Мэлхий: Албан тушаал дэвших, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх зэрэгт амжилт олох бололтой. Хэрэв үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа бол одоо үүнийг хийх цаг. Мөнгөний гачигдал гарсан ч сэтгэлээ зовоох хэрэггүй. Өнөөдөр та найз нөхөдтэйгөө харьцаагаа идэвхжүүл. Хувийн ахуй байдалдаа өөрчлөлт хийх үе.
Арслан: Сайн хөрөнгө оруулалтынхаа ачаар өр төлбөрөө барагдуулах боломжтой болно. Гэвч гаднын таагүй нөхцөл байдал таны хөдөлмөрийн үр дүнг үнэгүйдүүлж болзошгүй байна. Мөн элдэв хэл ам идэвхжиж болзошгүй тул болгоомжтой бай. Олон хүнтэй газар удаан байхгүй хэрэггүйг од эрхэс анхааруулж байна.
Охин: Үзэл бодол, байр сууриа бэхжүүлэх өдөр. Хүч чадалтай удирдагч гэдгээ харуулах хэрэгцээ гарна. Эргэн тойрны хүмүүстээ ур чадвараа бататгах асуудалтай тулгарч магадгүй. Аргагүй байдалд орж эрх мэдлээ алдаж мэднэ. Бусдад үзэл санаагаа шууд бүү тулга. Гаднын буруу нөлөөнөөс өөрийн зөн мэдрэмжээ ашиглан зайлсхий. Таны нэр хүнд найдвартай түншийн тавих анхаарлаас хамаарна.
Жинлүүр: Хэт үрэлгэн байдлаа хязгаарла. Зарим саад тотгорыг урьдчилан тооцоолох боломжгүй байна. Хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө эргэж хянаарай. Өөрийн болон ойр дотнынхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Өөрийн боломжоор эргэн тойрныхоо хүмүүст анхаар.
Хилэнц: Өнөөдөр үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ салбараа нээх зэрэгт тохиромжтой өдөр. Болж буй үйл явдлыг дарга удирдлагадаа нэр хүнд олж авах үүднээс нь харах бололтой. Хэрэв та өөрийн үйл ажиллагаандаа тодорхой төлөвлөгөө зохиосон бол бусдаас өргөн хүрээнд дэмжлэг олж авч чадна.
Нум: Хоёрдмол санаа бүү гарга. Болгоомжгүй үг, хөнгөн хуумгай үйлдлээс болж та эвгүй байдалд орж магадгүй. Ямар ч салбарт ажилладаг байсан сайн түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Энэ үед таны зөв шийдвэр чухал байх болно. Анхаарал болгоомж их хэрэгтэй гэдгийг од эрхэс сануулж байна.
Матар: Өнөөдөр бусад хүмүүс таны удирдан зохион байгуулах авьяасыг үнэлэх бөгөөд таны нэр хүнд тэр хирээр өсөх болно. Харин харилцан ойлголцохын тулд хүч түрж болохгүй. Засаж болохуйц ч алдаа гаргадаг үйлдэл бүрдээ анхааралтай ханд. Санхүүгийн зарлага их байгаа тул худалдаа наймаанд явах нь бүтэлгүй болж болзошгүй.
Хумх: Ойрын зорилгоос илүү том ажлаа сонгох хэрэгтэй болно. Таны ажил бусдад ч гэсэн ашигтай байгаа гэдэгт итгэлтэй бай. Өөдрөг үзэлтэй байхад танд юу ч саад болохгүй. Цагийн байдал эргэн тойронд тань тааламжтай нөлөөлнө. Сонирхолтой үйл явдал танд урам зориг өгнө.
Загас: Орлого олохын тулд нэр хүндээ өсгөх алхам хий. Таны хүчин чармайлтын үр дүн удахгүй гарна. Таатай сэтгэгдэл төрүүлж чадвал шинэ боломж болон найз нөхөд бий болно. Хэн нэгэн таныг хайр дурлалын ээдрээтэй байдалд оруулж магадгүй. Алдааг бусдад нялзааж хэрэггүй.
АДМИН







Нийгэм








