Dark Light
Нийгэм | 2025-11-04

АВСТРАЛИ УЛС РУУ ШУУД НИСЛЭГ НЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур руу хуваарьт шууд нислэгээ үйлдэж эхэллээ.

Ингэснээр Монгол Улсаас Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн төв болох Сингапур хот руу хүрэх шинэ гарц нээгдэж байна. Мөн Сингапур хотоор дамжиж цааш Зүүн Өмнөд Азийн Филиппин, Малайз, Индонез болон Австрали зэрэг улсууд руу дамжин нисэх боломж бүрдэж байгаа юм.

МИАТ ТӨХК нь 2024-2025 оны хооронд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин, БНХАУ-ын Хөх хот, Шанхай, мөн Сингапур зэрэг хотууд руу шууд нислэг нээж, олон улсын нислэгийн сүлжээгээ өргөжүүлсээр байна.

Ирэх жилүүдэд БНХАУ-ын Эрээн хот болон Австрали улс руу шууд нислэг нээхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.


Эх сурвалж | МИАТ ТӨХК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23