Dark Light
Нийгэм | 2025-11-04

Ж.БААТАРЦОГТОД “МАНДАХ НАР” ОДОН ГАРДУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр, Япон Улсын Засгийн газраас 2025 оны намрын одон гардуулах Гадаадын иргэдийн нэрсийг зарлалаа. Монгол Улсаас уг одонг Жигжиджавын Баатарцогт хүртэхээр болжээ.  
Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийн тэргүүн, профессор Жигжиджавын Баатарцогт нь 1997 онд Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альяанс” нийгэмлэгийг байгуулснаас хойш 28 жилийн турш Япон-Монгол хоорондын соёл, урлаг, эрдэм шинжилгээний салбар дахь арга хэмжээ, үйл ажиллагаануудыг идэвхтэйгээр зохион байгуулж ирсэн юм.
Түүний тууштай идэвх оролцоо, хүчин чармайлт нь өнөөдрийн Япон, Монголын харилцан ойлголцлын үндэс суурийг тавихад түлхэц болохын зэрэгцээ хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 
  • Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон
  • Оруулсан хувь нэмэр: Япон, Монгол хоёр орны хоорондын соёл, урлагийн салбар дах солилцоо, хамтын ажиллагааг урагшлуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

Эх сурвалж | Монгол дахь Японы ЭСЯ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23