Dark Light
Нийгэм | 2025-11-04

18 НАСТАЙ ХҮҮХЭД АСРАН ХАМГААЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ БОЛСОН НИЙГЭМ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн зургадугаар хороо GEM mаll худалдааны төвд "эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн" гэх хэрэг гарсан.
Уг худалдааны төвд түрээсийн лангуу ажиллуулдаг иргэн М-ийг нөхөр Э нь онц хэрцгийгээр олон удаа хутгалж аминд нь хүрсэн байдаг. Уг хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр болсон. Шүүх хуралдааны шийдвэрээр гурван хүүхдийг асран халамжлагчийг тогтоох үүргийг Баянгол дүүргийн Засаг даргад оноосон. 
Тэгвэл дүгнэлтийн урьдчилсан байдлаар хүүхдүүдийг асран халамжлагчийг том ах буюу 18 настай ахад нь ногдуулж байгаа аж. Уг шийдвэр одоогоор албажаагүй байна.  
Энэ талаар зарим хуульчдаас тодруулахад “18-21 настай хүнийг “Өсвөр насны хүн” гэж тодорхойлдог. Дөнгөж 18-тай нэгдүгээр курсийн оюутан сурч боловсрох ёстой ахад нь хоёр дүүг нь асран халамжлах үүргийг хүлээлгэнэ гэдэг буруу шийдвэр” хэмээж байна. 
Одоогоор хүүхдүүд хэргийг үйлдсэн этгээд болох аавынхаа төрсөн эгчийнд байгаа. Хэргийг үйлдэж бүх насаараа хорих ял шийтгүүлсэн Н.Энхбат давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хэрэгт холбогдогчийн ар гэрийнхэн хүүхдүүдийг ашиглаж, шүүхэд нөлөөлөх магадлалтай. Учир нь “Миний аавын ялыг багасгаж өгөөч” хэмээн захиа бичүүлэн шүүхэд хандаж, хүүхдүүдийг ашиглаж байгаа юм биш биз. Хүүхдүүдийн эрх зүйн байдал доройтож, давж заалдах шатны шүүхийн шийдвэр ямар гарснаас үл хамааран хүүхдүүд гудамжинд гарах эрсдэл үүсээд байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23