Dark Light
Нийгэм | 2025-11-04

БҮХ ТӨРЛИЙН ХААЛТЫГ ОНГОЙЛГОДОГ “СМАРТ ЧИП”-ИЙГ АШИГЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн 6 дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэж, алба хаагчдын ажлын ачаалал буурч, дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд ахиц гарсан. 
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашинаар, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байна.   
 
Авто эргүүлийн чиглэл дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд нөлөөлж байсан гадаад хүчин зүйлийн нэг бол аж ахуйн нэгж, орон сууц, хотхоны гадна байршуулсан хаалт юм. Иймд орон сууц, аж ахуй нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох смарт чипийг зохион бүтээж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 100 байршилд цаг алдахгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Цаашлаад бусад дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах боломжтой смарт чипүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 
 
Энэхүү смарт чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлог юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23