Dark Light
Нийгэм | 2025-11-04

ӨР ТӨЛБӨРТ АВСАН 11 ҮЛ ХӨДЛӨХИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн шийдвэрээр “Чингис хаан банк” ХХК-иас нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 101.7 тэрбум төгрөгийг хүүгийн орлогын 1.8 тэрбум төгрөгийн хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах арга хэмжээ аваад байна.

Үүнээс 11.1 тэрбум төгрөгийн авлагыг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэн аваад байна.

Эдгээр хөрөнгүүдийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нээлттэй дуудлагын худалдааны зарыг тухай бүр Монголын мэдээ сонин болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, фейсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.

Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138 утсаар холбогдож лавлана уу.


Эх сурвалж | Нийгмийн даатгалын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23