БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Зам, тээврийн яамтай хамтран “Монгол Улсын автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын автотээврийн хэрэгслийн ашиглалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад оршиж байгаа юм.
Тус төслийг дараах 5 үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна.
Автотээврийн хэрэгслийн хяналтын удирдлага болон автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх бодлогын зөвлөмж боловсруулах;
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, бүртгэлийн нэгдсэн мэдээллийн удирдлагын системийг боловсронгуй болгох /нэгдсэн систем бий болгох/;
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх замаар үйл ажиллагааг орчин үеийн түвшинд хүргэх, байгалийн хийн түлшээр /CNG/ ажилладаг автомашины үзлэгийн шугам шинээр бий болгох;
Техникийн хяналтын үзлэгийн 2 төвийн барилгын засварыг хийж гүйцэтгэх;
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх /сургалт зохион байгуулах/.
Дээрх ажлын хүрээнд боловсруулагдаж буй “Бодлогын зөвлөмж”-ийг хийж дуусган, тайланг хүлээлгэн өглөө.
Хурлын үеэр Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас Тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус яамнаас “Тээврийн ерөнхий хууль” болон “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж буй энэ цаг үед “Бодлогын зөвлөмж” -ийг эцэслэн хүлээлгэн өгч байгаа нь бидэнд чухал ач холбогдолтой, бодлогын үнэтэй зөвлөмж болно гэдэгт итгэл төгс байна.
Энэхүү бодлогын зөвлөмжийг боловсруулахад оролцсон БНСУ-ын Төслийн удирдлагын баг, Тээврийн аюулгүй байдлын газар (KOTSA), Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI), Замын хөдөлгөөний газрын (KoROAD) эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.
АДМИН







Нийгэм








