Dark Light
Нийгэм | 2025-11-14

Ч.НОМИН: Д.АМАРБАЯСГАЛАН ТА МӨНГӨ, ЭРХ МЭДЛИЙН ЭСРЭГ СӨРӨН ЗОГССОН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын гишүүн Ч.Номин мэдэгдэл гаргажээ. Тэрээр Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сунгаанаас нэрээ татсантай холбогдуулан хандан бичсэн мэдэгдэлдээ түүнийг хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оролцох үеэсээ эрүүгийн хэрэгт татагдаж, ойр тойрны хүмүүсээ дарамтлан нэр төрөө гутаалгасан ч эцсийн мөч хүртэл сөрөн зогссоныг онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Дашзэгвийн Амарбаясгалан танд,
Үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаасаа хазайлгүй, ард түмэндээ өргөсөн тангараг, намын гишүүдийнхээ өмнө хүлээсэн итгэл, хариуцлагатаа үнэнч байсан УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан танд талархал илэрхийлье.
  • Таны МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, улс төрийн намын шинэчлэлийг бүх түвшинд хийж, сүүлийн 3 удаагийн сонгуульд ялалт байгуулахад,
  • Ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг манлайлан хийж, олон ургалч үзлийн толь, анхны 126 гишүүнтэй парламентыг байгуулахад,
  • Улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангахад манлайлан оролцсонтой хэн ч маргахгүй.
Улс орныхоо язгуур ашиг сонирхол, хөгжил дэвшлийн төлөө нэг кабинетэд хамтран зүтгэсэн цаг хугацаанд Д.Амарбаясгалан таны алсын хараа, стратегич сэтгэлгээ, шударга, зарчимч зан чанар, тэвчээр, зориг хатуужил энэ цаг үед төрсөн улс төрийн шилдэг лидер, манлайлагч гэсэн итгэл үнэмшлийг улам бүр бат болгосон.
 
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын даргын өрсөлдөөнд оролцох мэдэгдэл гаргасан мөчөөс эхлэн эрүүгийн хэрэгт татагдаж, намын хамт олон, ойр тойрны хүмүүсийг нь хууль, хяналтын байгууллагаас шалгаж, дарамталж, хэрэг үүсгэж, хорьж, асар их мөнгөөр кампанит ажил өрнүүлэн нэр төрийг нь гутааж байгааг, хүч тэнцвэргүй эрх мэдлийн эсрэг сөрөн зогссоныг нь нийгмээрээ харлаа.
 
УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан таны Ардчилсан парламентын засаглал, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш байдлыг хангах их үйл хэрэг, тэмцэл цаашид тасралтгүй үргэлжилнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
 
Таны төр, улсынхаа төлөө зүтгэх цаашдын ажилд өндөр их амжилтыг хүсье.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23