Dark Light
Нийгэм | 2025-11-15

АН-ЫН ГИШҮҮД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗТДГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Л.Мөнхбаясгалан тэргүүтэй гишүүд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар болон ЗТДГ-ын төлөөлөлтэй уулзлаа. Баян-Өлгийд Ардчилсан нам засаг авснаас хойш нэг жил өнгөрч байна. Энэ хугацаанд шударга ёсыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, иргэдэд ойр болгох, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын орчныг сайжруулах бодлого бодит болон хэрэгжиж эхэлжээ. Тэд цаашид малын тэжээлийг дотооддоо үйлдвэрлэх, усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийг хөдөлгөх чухал боломж болох Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь зайлшгүй бөгөөд үүнийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. Олон газарт хөндөгддөг шиг орон нутагт эрх мэдлийг бодитоор шилжүүлэх, төвлөрлийг сааруулах нь аймгийн хөгжлийн үндсэн тулгуур болохыг тэд онцолж байна. 
Эрх мэдэл төвлөрсөн хэвээр байвал орон нутагт асуудлаа шийдэх хугацаа удааширч, хөрөнгө оруулалт татах боломж хумигддаг тул эрх мэдлийн хуваарилалтыг шинэ түвшинд гаргах шаардлагатай билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23