2025 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 11:25 цагийн байдлаар орон нутгийн замын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
-Нарийнтээл чиглэлд тэнгэр цэлмэг салхитай. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 авто замын 120-130 км хооронд зорчих хэсэг хэсэгчилсэн халтиргаа, гулгаа ихтэй байна. АЗЗА шуурхай ажлын хэсэг автогрейдр, тусгай зориулалтын цасны машинаар цасыг түрж, давс цацаж, цэвэрлэж байна.
-Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай улсын чанартай хатуу хучилттай авто замын чиглэлд явган шуургатай байна. Онгийн голын төмөр гүүрийн Хулжын гол ХХК-ийн хийж гүйцэтгэж ашиглалтад оруулсан ижил түвшний уулзварын замын зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэхээр Ковш-50 ажиллуулах арга хэмжээ авчээ. Иргэд, тээвэрчид та бүхэн хурдаа тохируулан анхаарал болгоомжтой яваарай.
АДМИН








Нийгэм







