Dark Light
Нийгэм | 2025-11-15

"АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХ “ШИНЭ ИТГЭЛ”-ИЙГ ХАМТДАА БИЙ БОЛГОЁ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт  өнөөдөр /2025.11.15/ үргэлжилж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Ардын Намын XXXl Их хурлын эрхэм төлөөлөгчид та бүхэн МАН-ын нэр хүнд, нандин чанар, үйл хэргийг тээгчид, хамгаалагчид, манлайлагчид юм. МАН-ын тулгуур нь та нар, МАН-ын туг нь ч та нар юм. Ийм ч учраас та бид өнөөдөр бид намынхаа ирээдүйн ялалтын төлөө Монгол Улсынхаа ирээдүйд хүлээж буй түүхэн хариуцлагын өмнө хамтдаа хуран цуглараад байна. Энэ бол таны, миний, бидний хамтын үүрэг. Энэ бол хамтын тангараг юм. 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш. Энэ бол Монголын ирээдүйд, монгол хүний амьдралд, бидний хойч үеийн хувь заяаны өмнө хүлээсэн Та бидний түүхэн хариуцлага юм. Сүүлийн гурван сонгуульд бид хүчээ нэгтгэж хамтын зүтгэлээр дараалан ялалт байгуулсан. Энэ ялалт бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй намын үе үеийн удирдлагын манлайлал, өөрчлөлт шинэчлэлийн үр дүн намын гишүүд та бүхний нөр их хөдөлмөрөөр бүтсэн түүхэн ялалт юм. Энэхүү манай намын XXXI Их хурлаас гарах шийдвэр, хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулах бүх шинэчлэл нь манай намын үзэл санааны дэвшил, дүрмийн хэрэгжилт, ёс зүйн хариуцлага, манлайллын шинэ стандартыг баталгаажуулах чиглэгдэх ёстой. Манай нам авлигын эсрэг шинэ тогтолцоо, шударга ёсны шинэ соёл, мэдээлэлд суурилсан хариуцлагын системийг тогтоохоор бодитоор ажиллаж байна.

Ард түмний итгэлийг сэргээх “ШИНЭ ИТГЭЛ”-ийг хамтдаа бий болгоё!

Монголын хөгжлийн бүх салбарт эргэлт гаргах “ЭРС ШИНЭТГЭЛ”-ийг бодитоор хэрэгжүүлье!

Ирэх таван жилд эдийн засгийн бүтцийг өөрчилж, өсөлтөө тогтвортой хадгалж, үр өгөөжийг өрх бүрийн амьдралд хүргэх “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг манай Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23