Dark Light
Нийгэм | 2025-11-15

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн хоногт ажиглагдсан цаг агаарын аюултай үзэгдлийн тойм мэдээг хүргэж байна.
Арваннэгдүгээр сарын 14-ний 08:00 цагаас 20:00 цаг хүртэл: 
ЦАСАН ШУУРГА
Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Төв аймгийн баруун хэсгээр 0.2-3 мм цас орж, салхины дундаж хурд 9-14 м/с, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, 1-5 цаг гаран үргэлжилсэн цасан шуурга шуурчээ.
ХҮЧТЭЙ САЛХИ
Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өвөрхангайн нутаг, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, 1-4 цаг гаран үргэлжилсэн хүчтэй салхи салхилжээ.
ӨНГӨРСӨН ШӨНӨ
Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд, Дундговийн хойд хэсгээр 0.2-2 мм цас орж, салхины дундаж хурд 8-13 м/с, цасан шуурга 1-6 цаг гаран үргэлжилсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22