Dark Light
Нийгэм | 2025-11-18

“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” АЯНД GS25 БРЕНД НЭГДЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь нас, хөрөнгөөрөө хохирч байна. 
Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас хүүхэд хохирох үндсэн шалтгаан болж байна. 
Иймд ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх алба болон CU & GS25 брэндүүд хамтран, хүүхдийн хүмүүжил төлөвшил, эерэг хандлагад чиглэсэн “365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү санаачилга нь эцэг эх, гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд өдөр бүрийн анхаарал, хайр халамжийг нэмэгдүүлэх, өсвөр насныхны дунд хорт зуршлын нөлөөллийг бууруулж, зөв дадал, зөв хүрээллийг төлөвшүүлэх зорилготой юм. 
 
Орчин үеийн завгүй амьдралын урсгалд эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ анзаарах, тэдний үгийг анхааралтай сонсох цаг улам хомсдож байгаа ч хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн суурь нь анхаарал, халамж, харилцаа юм. Хүүхэдтэйгээ ярилцах мөчид гар утсаа түр тавьж, анхаарлаа бүхэлд нь төвлөрүүлэн яриаг нь сонсох нь хамгийн энгийн хэр нь хамгийн үнэ цэнтэй хайр юм. 
Амьдралын жижиг боловч үнэ цэнтэй мөч болох хүүхэдтэйгээ хамтдаа алхах, инээх, хоол хийх зэрэг өдөр тутмын жижиг үйлдлүүд хүүхдийн сэтгэлзүйн аюулгүй байдлыг бүрдүүлж, гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдрүүлдэг. “Би чамайг сонсож байна”, “Би чамайг ойлгож байна” гэх үгс нь хүүхдийн хувьд итгэлцэл, өөртөө итгэх итгэлийн эхлэл болдог.
“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аян өсвөр үеийнхэнд өөрийн үнэ цэнийг ухамсарлаж, зөв сонголт хийх итгэл, урам зориг өгөхийг зорьж байна.
Өсвөр насанд найз нөхдийн нөлөө хамгийн хүчтэй байдаг. Тиймээс найз нөхдөө зөв сонгох нь өөрийгөө хамгаалах, ирээдүйдээ хариуцлагатай хандах анхны алхам юм. Чамайг зөв зүйлд уриалж, хамтдаа илүү сайжирч, болохгүй зүйлд үгүй гэж хэлэх зоригтой найзуудаар хүрээллээ бүрдүүлээрэй.  
 
Хорт зуршлуудаас татгалзах нь “Чи өөрийгөө хайрлаж байгаа” хамгийн том үйлдэл юм. Тамхи, архи, цахим хамаарал зэрэг зуршил “том болж байна” гэсэн дохио биш, харин ирээдүйн үнэ цэнээ алдаж эхэлж буй анхааруулга юм. Түр зуурын сонирхол мэт санагдах зүйлс сэтгэлзүй, эрүүл мэнд, амьдралын боломжид сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгоорой. 
365 Анхаарч Хайрлая” аяныг ЦЕГ-ийн Урьдчилан сэргийлэх алба болон CU & GS25 брэндүүд хамтран хэрэгжүүлж хүүхэд бүрийн төлөвшилд анхаарал хандуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхэнд зөв дадал төлөвшүүлэх сургалт, олон нийтийн арга хэмжээ, мэдээллийн кампанит ажлыг өрнүүлэх юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23