Dark Light
Нийгэм | 2025-11-18

УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН УЛМААС ҮҮССЭН ХАЯГДАЛ УСНЫ ДАЛАНГ СЭТЭЛСЭН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Архангай аймгийн Аймгийн Засаг даргад 2025 оны 11 сарын 09-ний өдөр  Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдээс ирүүлсэн уул уурхайн олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж Орхон голыг  бохирдуулж байна гэх гомдол, мэдээллийн дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон чулуут голын сав газрын захиргаа хамтран хяналт шалгалтын ажлын зохион байгууллаа. 
 Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй БМНС ХХК, Армико майнинг корпораци ХХК, Алтай голд ХХК, Батдөлгөөн мөрөн ХХК, Гурван хайрхны асар ХХК-иудад хяналт шалгалт явуулахад уул уурхайн ашигт малтмалын үйл ажиллагаа 2025 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байна.  
Шалгалтын явцад Гурван хайрхны асар ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ байсан уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрсэн. 
Илэрсэн зөрчлийн дагуу Гурван хайрхны асар ХХК-нд холбогдуулан аймгийн байгаль орчны газраас аймгийн Прокурорын газарт зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.  
Хяналт шалгалтаар Шийртийн амны гол болон Өлийн голын ус нийлж буй хэсгээс голын уснаас дээж авч Усны газарт хүргүүлээд байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23