БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.11.19 ЛХАГВА ГАРАГ
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.04-17.11
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Гал
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 29, Салхины эх одтой, хар луу өдөр. Өдрийн наран 08:04 цагт мандан, 17:11 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм








