Dark Light
Нийгэм | 2025-11-18

МАТАР: ӨӨРИЙН САЙХАН СЭТГЭЛЭЭС ТААШААЛ АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мэргэжлийн ажил хэрэгт зарим хүмүүст урам хугарна. Хов жив, хорон санаатны далд явуулгаас болгоомжил. Харилцаандаа анхаарахгүй бол хэт түрэмгий зан авир байдлыг улам дордуулна гэдгийг анхаар. Гэхдээ зөв орчинд ажилладаг хүмүүст удахгүй амжилт ирнэ. Одоогийн байр сууриа бататгахын тулд зөв санаачилга, авхаалж самбаа гарга.
 
Үхэр: Яаруу шийдвэр гаргах нь санал зөрөлдөх асуудал үүсгэнэ. Хайрын харилцаанд сэв сууж болзошгүй. Хувийн ашиг сонирхлоо хоёрдугаарт тавь. Санхүүгийн байдалд муу мэдээ ирнэ. Өр зээл хийхээс болгоомжил.
 
Ихэр: Та бусдын олз болж болзошгүй учраас санамсаргүй тааралдсан хүмүүст хэт итгэх хэрэггүй. Гол анхаарлаа мэргэжлийн үүрэг даалгавар болон хувийн харилцаанд төвлөрүүл. Зөвхөн өөрийн оролцооноос үл шалтгаалан мөнгө санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой байна. Амжилтын гол шалтгаан нь таны идэвх чармайлт байх болно.
 
Мэлхий: Өнөөдөр хэт илэн далангүй байхгүй юм бол гэрээ хэлэлцээрт амжилт үзүүлж чадахгүй байх. Санхүүгийн муудаж буй тал таны үрэлгэн байдлаас болж ил гарна. Мөнгө орж ирэнгүүтээ л дороо үрэгдэж алга болоод байгаа бол онц шаардлагагүй зүйлд зардал гаргалгүй, арвич байх хэрэгтэй.
 
Арслан: Од эрхсийн байрлал амжилтад хүрэх үр ашигтай арга замыг танд санал болгож байна. Та чухал бичиг баримтад гарын үсэг зурж, шинэ гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Өнөөдөр чухал ажил хэргээ дуусга. Зарим тохиолдолд буулт хийхэд бэлэн бай. Энэ өдөр таатай боломжуудыг зөв ашиглавал амжилт цаашид үргэлжилнэ.
 
Жинлүүр: Амжилтдаа хэтэрхий эрдэж бардах нь бэрхшээл авчирна гэдгийг санахад илүүдэхгүй. Учир нь энэ үед танд дутагдалтай зан чанар олны нүдэн дээр ил байна. Танилын хүрээгээ өргөжүүлэхийн чухлыг ойлгоно. Цаашид хамтрах түншээ олох болно. Харин хуучны хамтрагч тань гомдож, тунирхаж болзошгүй. Зарим үед байдал эргэлзээтэй болно.
 
Хилэнц: Бусдын алдааг бүү онцол. Хүндэрсэн харилцааг өөрчлөхийн тулд хуучин бүхнийг таягдан хаяж, шинээр бүгдийг эхлэхийг хичээ. Таны хариуцлагатай байдал, идэвх санаачилга хэвийн байдлаа бэхжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлнэ.
 
Нум: Харилцаанд асуудал үүсвэл шийдэмгий зан битгий гарга. Харилцааныхаа үнэ цэнийг тодортол хүлээцтэй ханд. Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй байна. Эрүүл мэндээ хамгаал. Шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэ. Биеийн хүчний ачааллаа багасга. Эрүүлжих бүхий л сайн арга хэмжээ ашиг тусаа өгнө.
 
Матар: Олон нийттэй холбоотой мэдээллийн эх сурвалжийг сайн ашиглах өдөр. Бусадтай сайн хамтран ажиллах боломжийг хай. Далд мэдээллийг судалж уйгагүй ажиллах нь багагүй ашиг авчирна. Харин хэт хийсвэр төсөөлөл хэрэг явдлын бодит үнэнийг хазайлгаж, хий хоосон гүтгэлэг нь гомдол цөхрөлийг авчрах болно гэдгийг сана.
 
Матар: Өөрийн сайхан сэтгэлээс таашаал авна. Найз нөхдөдөө тусламжийн гараа сунгахаа бүү март. Од эрхсийн байрлал шинэ ажил хэрэгт шаардлагатай харилцаа холбоо тогтооход сайн нөлөө үзүүлнэ. Бичиг цаасны ажил хялбархан цэгцрэх бололтой.
 
Хумх: Өнөөдөр мэдлэг боловсролоо сайжруулж, өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Олон янзын эх үүсвэрээс мэдээлэл цуглуулан харьцуулж дүгнэлт хий. Гэхдээ хий хоосон онолд толгойгоо бүү эргүүл. Үл ялих шалтгаанаар ч хүмүүстэй муудалцах магадлалтай. Бусадтай аль болох дипломат байдлаар харьц.
 
Загас: Өөрийн биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлөө хяна. Өнөөдөр ажил төрөл болон гэр бүлийн харьцаанд бэрхшээл учирч болзошгүй. Санхүүгийн хувьд өөрийн эрх ашигт нийцэх сонирхлуудыг хамгаал. Хайр сэтгэлийн харилцаанд шударга, үнэнч занг эрхэмлэ. Та хайртай хүмүүсээ ямар ч үед хамгаалахад бэлэн бай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23