Dark Light
Нийгэм | 2025-11-18

И.МИШЭЭЛ: ДЭЛХИЙ ДАЯАР ТАРХАН СУУГАА МОНГОЛЧУУД МИНЬ САНАЛАА ӨГӨӨРЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дуучин И.Мишээл "Silk Way Star" шоуны шигшээ шатанд шалгараад байна. Тэрбээр энэ талаараа өөрийн нүүр номдоо "Би Астана хотод ирээд  финалын шатны бэлтгэлдээ орсон байна. 2025 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Алматыгийн цагаар 20:00 цагт финалын шат эхлээд үзүүлбэрийн дараа санал өгөх хэсэг нээгдэнэ. Гэвч Монгол Улсаас надад санал өгөх боломжгүй (өөрсдийн орны үзэгчдээс санал өгөх боломжгүй) байдлаар website тохиргоо хийгдсэн бөгөөд бусад орны үзэгчидээс оноо цуглуулах юм байна. Дэлхий даяар тархан суугаа Монголчууд маань цаг нь таарвал саналаа өгөөрэй. Бас энд ажиллаж амьдардаг монголын Казахууд маань намайг маш их дэмжиж байгаа. Та нартаа маш их баярлалаа.

Сүүлийн шатандаа  "МОНГОЛ" нэртэй шинэ дуугаа дуулна. Намайг үргэлж дэмжиж хайрлаж байдаг та нартаа, төрж өссөн эх орондоо зориулж бүтээсэн юм шүү. Та нар минь тухлан сууж бидний тоглолтыг сайхан үзээрэй. Манай бусад оролцогчдыг ч мөн дэмжээрэй, тэд минь бүгд маш гайхалтай ази тивийн залуу дуучид. UBS телевиз маань шууд дамжуулах тул арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт UBS телевиз дээр сувгаа тааруулаарай.
Санал өгөх холбоос : https://silkwaystar.org/kk" гэжээ.
Иймд та бүхэн өөрийн орны оролцогч дуучин И.Мишээлийг дэмжин саналаа өгөхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23