Кино зураг авалтад ашиглах зориулалттай долларыг солиулахыг завдаж буй үйлдэл ихээр бүртгэгдэж байна. Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ дардастай хуурамч валют буюу кино зураг авалт үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Энэ сарын 06-наас 11-ний өдрүүдэд энэ төрлийн нийт 4 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тухайлбал: Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаар хорооны банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөн Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог нэр бүхий иргэнээс 1000 доллар солиулж худалдан авсан боловч 300 ам.доллар нь хуурамч байна гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Бүртгэгдсэн гомдол мэдээлэл илэрсэн мөнгөн тэмдэгтүүд нь кино зураг авалтад ашиглах зориулалттай COPY MOTION PICTURE PURPOSES гэх бичиглэлтэй мөнгөн дэвсгэрт байсан нь тогтоогдсон байна.
АДМИН







Нийгэм








