Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн Увс, Минжийн хилийн хэсэгт материал техникийн хангалт хүргэсэн бүлгийн бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа. Тодруулбал, ХХЕГ-ын Техникийн хэлтсийн дарга, хурандаа Г.Гантулгаар ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг Хилийн цэргийн 0272 дугаар салбарт материал техник хүргэж, алба хаагчдад шаардлагатай эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгч ажиллажээ. Энэ нь Минжийн застав руу автомашинаар хүрсэн анхны тохиолдол бөгөөд цаашид тэдний гаргасан замаар тус заставд шаардлагатай зүйлсийг хүргэх, авах нөхцөл бүрдэж буй талаар ХХЕГ-ын дарга хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн онцлон тэмдэглэв. Мөн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн жолооч ахлах ахлагч Т.Анхбаяр, Н.Эрдэнэмөнх, З.Энхболд нар Хилийн цэргийн 0311 дүгээр ангид 185тн ачааг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэж ажилласныг Хил хамгаалах байгууллагын удирдлага сайшааж шагнаж урамшууллаа.
|
Эх сурвалж
| Хил Хамгаалах Ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм








