Dark Light
Нийгэм | 2025-11-19

Ө.ЗОЛБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБАНЫ ДАРГААС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Тэрбээр МАН-ын Орон тооны нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах болсон юм. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа:  
 
"Миний бие МАН-ын Орон тооны нарийн бичгийн дарга, УЗ-ын гишүүнээр сонгогдон ажиллах болсон тул хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргын үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх боллоо.
Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж хамтран ажилласан Ерөнхийлөгчийн тамгын газрын баг хамт олондоо талархал илэрхийлж та бүгдийнхээ төрийн их ажил үйлсэд нь улам өндөр амжилт хүсье. Итгэл сэтгэл дүүрэн дэмжиж, бодит шүүмжлэл хэлж улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажилласан Монголын Сэтгүүл зүйн салбарын эрхэм дотно анд найз нөхөд, ах эгч, дүү нар та бүхэндээ маш их талархаж байна. Та бүхэнтэйгээ урьдын адил хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлье.
Их итгэл хүлээлгэж төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дарга танд гүн талархал илэрхийлж байна. Төр улсынхаа төлөө үргэлж халуун сэтгэл гарган зүтгэдэг таны удирдлага дор өнгөрсөн цаг хугацаанд хамтарч ажилласан нь миний хувьд том аз завшаан, үнэнхүү нэр төрийн хэрэг байлаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажлуудаа тууштай үргэлжлүүлэх таны их үйлсэд улам өндөр амжилт хүсье" хэмээн нийтэлжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23