Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.11.19/-ийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа нийт 14 удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, төрийн захиргааны Төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож нийт 644 санал гаргаснаас хууль тогтоомжид нийцүүлэн тусгажээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд үндсэн чиглэлийн засаглал, дижитал шилжилтийн асуудлаар гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
Байнгын хорооны гишүүд чадахуйн зарчимд суурилсан оновчтой чиг үүрэг, бүтэц бүхий цомхон, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх, ур чадварт суурилсан томилгоог төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулах, өгөгдлийн дэд бүтцийг өргөжүүлэх зэрэг үндсэн чиглэлд туссан ажлуудаа үр дүнд хүргэхэд анхаарах шаардлагатай гэлээ.
АДМИН








Нийгэм








