Dark Light
Нийгэм | 2025-11-19

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.БААТАРСҮРЭНГ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр (2025.11.19) хуралдаж, С.Баатарсүрэнг Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Ингэснээр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Нарантуяа С.Баатарсүрэнд Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өглөө.
З.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр томилогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон, олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг арилжсан болон Банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажилласнаа онцолж, дээрх ажлуудыг амжилттай үргэлжлүүлэхийг хүслээ.
С.Баатарсүрэн нь Эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2007-2009 онд "Зоос" банкинд эрсдэлийн эдийн засагч, ахлах эдийн засагч, 2009-2016 онд Монголбанк, Хянан шалгагч, Банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Хэлтсийн захирал, 2021 оноос хойш Хадгаламжийн даатгалын корпораци, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23