Dark Light
Нийгэм | 2025-11-19

ЯЛЛАГДАГЧ Э.НОМИН-ЭРДЭНЭД АВСАН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай санал ирүүлснийг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. 
Шүүх прокуророос шүүхэд танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор болон яллагдагчийн өмгөөлөгчийн санал, тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж дүгнэн мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23