Dark Light
Нийгэм | 2025-11-19

ҮХЭР: ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛ БҮТЭМЖТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шаардлагатай үед үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Энэ үед бүх зүйл санаснаар болохгүй ч ажил төрлөө төлөвлөснөөрөө дуусгаж чадна. Харин санхүүгийн тал дээр тийм ч том үр дүн гарахгүй. Шинэ найз нөхөдтэй түншийн холбоо тогтооход таатай байна.
 
Үхэр: Төлөвлөсөн ажил бүтэмжтэй байна. Гэхдээ хөрөнгө мөнгөө маш анхааралтай зарцуулан, дэмий юманд мөнгөө үрэх хэрэггүй. Ирээдүйгээ итгэлтэй харж байгаа хүмүүс ойрын зорилгоо ч тодорхой болгох хэрэгтэй байна. Бизнес амжилттай байх учраас сэтгэл санаа өөдрөг байна.
 
Ихэр: Өнөөдөр эрч хүчээр дүүрэн байна. Өөртөө өндөр шаардлага тавьдаг, саад тотгорыг давж гардаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Ирээдүйд танд хэрэг болох мэдээллүүдийг олно. Сүүлийн үед бодож, боловсруулсан санаагаа хурдан хэрэгжүүлбэл үр дүнг нь үзнэ.
 
Мэлхий: Өмнө хийсэн ажил үр ашгаа өгч, хамт олон дунд нэр хүнд өснө. Санхүүгийн зарлага ихсэх боловч урьдын ажлын үр дүнгээс ихээхэн шагнал авна. Өөрийгөө зөв хэвшилд сурга. Энэ бол одоогийн нөхцөлд амьдралын чухал өөрчлөлт байх болно. Алс газар албан томилолтоор явах бололтой.
 
Арслан: Таагүй үйл явдалд бэлэн бай. Гэнэтийн саад ихээхэн бэрхшээл авч ирэх магадлалтай. Хүчээр амжилтад хүрэх гэж бүү хичээ. Таагүй зүйлээ даван туулахын тулд өөрийн хандлагыг эерэг байлга. Хэн нэгний гуйлтаас татгалзаж, хувиа хичээсэн байдал бүү гарга.
 
Охин: Өөрийн үзэл бодолдоо эзэн болж, аахар шаахар зүйлээс хол бай. Хэрэгцээгүй зүйлд анхаарлаа бүү төвлөрүүл. Эс тэгвээс алдсан цаг хугацаандаа харамсах болно. Хий хоосон санаа зовсноор ажил бүтэлтэй болохгүй. Шинэ танилуудтай болоход тааламжтай. Хамтарч ажиллахаар тогтоосон холбоо сүлбээ бүтэмжтэй байна.
 
Жинлүүр: Өнөөдөр сэтгэл санаа түгшүүртэй байна. Та бүх зүйлд уурлаж, сэтгэл хямарч нойргүйдэж мэднэ. Санхүүгийн асуудлаар болгоомжтой байж яаран бүү шийд гарга. Өөрийн болон түншүүдийнхээ боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Эс бөгөөс санхүүгийн төвөгтэй нөхцөл байдал үүснэ.
 
Хилэнц: Энэ өдрийн үйл явдал таны амьдралд өөрчлөлт гаргана. Амьдралын сайн зөвлөгч байж чадах хүнээ олно. Эхлээд өөрийгөө өөрчил. Дотоод асуудлаа шийдэхэд тохиромжтой үе ч гадаад асуудлаас ч хүнд байх болно. Өөрчлөлтөөс бүү татгалз. Сэтгэл санаа тогтворгүй байна. Таатай нөхцөл бүрдсэн ч ажил хэрэг санаснаар болохгүй.
 
Нум: Биеэ даасан байдал, манлайлах ур чадвар болон зориг тэвчээр тань амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгнө. Та хэн нэгэнд мэддэг чаддаг гэдгээ заавал батлах гэж оролдоод хэрэггүй. Аяндаа таны чадварт итгэнэ. Тааламжгүй зүйл их бодох хэрэггүй. Таны санхүүгийн байдал тийм ч тогтвортой биш байна. Үрэлгэн зангаа барьж санхүүгээ хяна.
 
Матар: Өнөөдөр таны ажил үйлс болон урьдчилсан төлөвлөгөөнд нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдож магадгүй. Ихэнх хүмүүсийн ажил төрөлд өөрөөс нь үл хамааран уулзалт ярианууд саад болно. Нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлэх том зорилго өмнөө тавьсан ч азын тэнгэр ивээнэ гэдэгт итгэлтэй байх бололтой. Гэхдээ хүч чадал хязгаартай тул илүү зүйлд бүү санаарх.
 
Хумх: Сайн танихгүй хүмүүстэй харилцахад таагүй өдөр. Хүмүүстэй ойлголцохгүй, хайхрамжгүй байдал гарч болзошгүй. Алдаа гаргахгүйн тулд хамгийн ойрын хүмүүсээс зөвлөгөө аваарай. Таагүй мэдээ сонсож, төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Асуудлыг хурдан шийдэх гэж бүү яар.
 
Загас: Өөрийн байр сууриа бүү алд. Хувь заяаныхаа эзэн нь байхын хичээ. Өнөөдөр уймарч, бий болсон нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх чадваргүй байна. Үүсэж болзошгүй хүндрэлүүд өөрийгөө хүчтэй хянаж байхыг шаардаж байна. Үг үйлдлээ сайн хяна. Нарийн тооцоонд үндэслэж цөөхөн ч хамаагүй найдвартай түншүүдтэйгээ санхүүгийн ажлаа эрхлэх хэрэгтэй болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23