Dark Light
Нийгэм | 2025-11-19

МЗЭ-ИЙН ИХ ЧУУЛГАНЫ ТОВЫГ ТОГТОВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголын Зохиолчдын Эвлэлийн (МЗЭ) Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, байгууллагын дүрмийн 5.3 дахь заалт болон Үндэсний төвүүдийн нэгдсэн чуулганы шийдвэрийг үндэслэн ээлжит их чуулганаа хуралдуулах товыг баталлаа.

Удирдах зөвлөлийн шийдвэрээр МЗЭ-ийн ээлжит их чуулганыг 2026 оны нэгдүгээр сарын 16-нд зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн их чуулган нь Эвлэлийн үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн бодлого, уран бүтээлчдийн эрх зүйн орчны шинэчлэл зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгдөж байна.

Их чуулганы бэлтгэл ажлыг хамгийн өндөр түвшинд хангаж, салбарын төлөөлөл болсон зохиолч, уран бүтээлчдийн оролцоог өргөн хүрээтэй бүрдүүлэхээр МЗЭ-ийн холбогдох нэгжүүд ажиллаж эхэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23