Dark Light
Нийгэм | 2025-11-19

ХЗДХ-ИЙН САЙД ЭЛЧИН САЙД ЖОВАННА ПИККАРРЭТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг өнөөдөр (2025.11.19) хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Италийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хууль зүй, дотоод хэргийн салбарт хийгдсэн өндөр түвшний айлчлалуудын хүрээнд тохиролцсон асуудлуудыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа онцлоод, хууль зүй болон дотоод хэргийн салбарын чиглэлээр туршлага солилцох, алба хаагчдыг сургалтад хамруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр Итали Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.
 
Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта хоёр улс хоорондын найрсаг харилцааг өндрөөр үнэлдгээ онцлоод, энх тайван, эв нэгдэл, аюулгүй байдал зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг байдал нь хоёр улсыг ойртуулдаг нийтлэг тал гэдгийг тэмдэглэв. Мөн Монгол Улсаас дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлснээс гадна цаашид хоёр орны хууль зүй болон дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
 
Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23