Dark Light
Нийгэм | 2025-11-20

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй зам, тээврийн салбарын төлөөлөгчид дагалдан ажиллаж, өөр өөрсдийн салбар, чиглэлийн төлөөллүүдтэй ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.
Энэ хүрээнд Төмөр замын газрын дарга Б.Артур 11 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж буй “Тээврийн долоон хоног” арга хэмжээнд оролцож, арга хэмжээний үеэр ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлагийн дарга А.Г.Сахаров, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах зөвлөлийн дарга С.А.Павлов нартай уулзаж хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтаар Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр замын Төв коридорыг шинэчлэх ТЭЗҮ-г нэгтгэх, Зүүн коридорын бүтээн байгуулалтыг ижил механизмаар 3 улсаараа хамтран урагшлуулах, түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгтэй холбоотой суурь бүтцийг холбох журам, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцож, шинжээчдийн түвшинд ажлын холбоогоо гүнзгийрүүлэн ажиллахаар санал солилцлоо.
Мөн ирэх оны 4 дүгээр сард Санк-Петербург хотноо зохион байгуулагдах ОХУ-ын анхдугаар “Тээвэр, ложистикийн форум” арга хэмжээний үеэр 2 байгууллагын Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23