Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Хадан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ачааны 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02:45 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас “Цагаанхад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “XCMG XGA4250D3WC” загварын зүтгүүр, мөн “HOWO ZZ4257W324HE1H” загварын зүтгүүртэй мөргөлдөж, жолооч С /23 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН








Нийгэм








