Dark Light
Нийгэм | 2025-11-20

Н.УЧРАЛЫГ УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь МАН бүлэг өнөөдөр /2025.11.20/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо. 
МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ.  
Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэллээ. 
Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон  МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өглөө. 
МАН-ын бүлгийн гишүүдийн  олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.
Ням-Осорын УЧРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн
 
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
  • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
  • 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
  • 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
  • 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежментийн магистр
  • 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
  • 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояль Академи, Рояль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
  • 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
  • 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21