Dark Light
Нийгэм | 2025-11-20

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн ордонд зохион байгуулагдаж буй Улсын бүртгэлийн байгууллагын 85 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ, "Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 16 жил, Улсын бүртгэлийн ажилтны өдрийн мэндийг бүртгэлийн салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд өргөн дэвшүүлье.
БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “Иргэний паспортын дүрэм”-ийг баталж, Монгол Улс иргэдээ нас, хүйсээр нь бүртгэж эхэлснээр өрхийн бүртгэлийн байгууллагын суурь тавигдсан түүхтэй бөгөөд Улсын бүртгэлийн байгууллага нь өнгөрсөн 85 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх зүйн баталгааг хангах, төрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг үнэн зөв, шуурхай, ил тод хөтлөх чухал үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг онцлон тэмдэглэв.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2018 онд Улсын Их Хурлаар батлуулсан нь бүртгэлийн байгууллагын эрх зүйн орчин сайжрах, дижитал шилжилтийг эхлүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн явдал болсон гэдгийг тэмдэглэв.
Мөн тэрээр энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Улсын бүртгэлийн байгууллагад бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээ зориулан, уг байгууллагыг хөгжүүлэн, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн өмнө хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, төр иргэн хоёрыг холбосон гүүр нь болж ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд ТА БҮХЭНД ойн баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, эрхэм сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.

Эх сурвалж | Хууль зүй, дотоод хэргийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23