Богдхан уулын дархан цаазат газрын Байгалийн экосистемийг хамгаалах, популяцийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн арга хэмжээ үе шаттайгаар авдаг бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид Богдхан уулын буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амуудад Био техникийн арга хэмжээ авч хужир тавьж байна.
Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомсодсон үеэр суурьшлын бүсэд Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа тул иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй аялагчид та бүхэн цочоохгүй, үргээж хөөхгүй байхыг анхааруулж байна. Энэ төрлийн зэрлэг амьтны асуудлаар мэргэжлийн байгууллагын 77070840 дугаарт хандана уу.
|
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|
АДМИН








Нийгэм







