Dark Light
Нийгэм | 2025-11-20

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ээлжит 34 дүгээр хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
  • Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
  • Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд хууль дээдлэх зарчмыг баримталж, манлайлал санаачилгатай хамтарч ажиллахыг зөвлөлөө.
  • Сангийн яамны төрийн захиргааны 53 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олголоо.
  • Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, эрх ашгийг хөндөхгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа.
  • 2025 оны 4 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, тэнцсэн иргэдийг төрийн албаны нөөцөд бүртгэв.
  • Төрийн албан хаагчийн хувийн хэргийн журмыг шинэчлэн батлав.
  • Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлттэй танилцаж зохих шийдвэрүүдийг гаргалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23