Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Узбекстан Улстай хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээрийн байгуулсан.
Энэхүү ажлын хүрээнд үржлийн зориулалтаар хонь экспортлох ажлыг 2025.09.01-нээс эхлэн Төв аймгийн Мал эмнэлгийн газар хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэм, түүвэрчилсэн аргаар үзлэг хийж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгжийн 57,932 толгой хонь экспортоор гарсан бөгөөд тээвэрлэлтийн явцад хорогдсон 56 малын сэг зэмийг устгах ажлыг хийж гүйцэтгэжээ.
АДМИН







Нийгэм







