Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, нэгдсэн менежментийн тогтолцоог сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн гэрээт компаниуд болох “Платинум ланд” ХХК, “Овоот толгой ресурсес” ХХК, “Эрдэс Майнинг Оператор” ХХК, “Голд Мангнет” ХХК, “Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК, “Максгүүр транс” ХХК, “Хавцгайт Их Хайрхан” ХХК “Өгөөж баян хангай” ХХК-д стандартын хөндлөнгийн аудитыг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлүүллээ.
Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах үйл явц юм.
Энэ удаагийн стандартын хөндлөнгийн аудитыг ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үндсэн үйл ажиллагаанд нутагшуулах ажлын хүрээнд маш чухал ажил болж байна.
|
Эх сурвалж
| Эрдэнэс Тавантолгой ХК
|
АДМИН







Нийгэм








