Dark Light
Нийгэм | 2025-11-20

УЛААНБААТАРТ БАГАВТАР ҮҮЛТЭЙ, ЦАС ОРОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны 11-р сарын 20-ноос 11-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Өнөөдрийн мэдээ (11-р сарын 20-21)

  • Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуур орчимд хялмаална, бусад нутгаар цас орохгүй.

  • Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 м, говь, талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ.

  • Агаарын температур:

    • Шөнөдөө: Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29°C

    • Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23°C

    • Өдөртөө: Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15°C

    • Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +3…+8°C

Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Шөнөдөө -12…-21°C, өдөртөө -1…-3°C.

Багануур: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи 5-10 м/с. Шөнөдөө -18…-20°C, өдөртөө -2…-4°C.

Тэрэлж: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи 4-9 м/с. Шөнөдөө -20…-22°C, өдөртөө -2…-4°C.

5 хоногийн урьдчилсан төлөв (11-р сарын 22-26)

  • Цас:

    • 22-нд: Баруун аймгуудын баруун, хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр

    • 23-нд: Баруун нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн нутгийн зарим газар

    • 24-нд: Зүүн өмнөд хэсгээр

    • 25-нд: Баруун нутгийн зарим газар, төвийн ихэнх нутаг, зүүн нутгийн хойд хэсэг

    • 26-нд: Ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна

  • Салхи: 22, 25-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 м хүрч ширүүснэ.

  • Агаарын температур:

    • Хүйтний эрч чангарч, 22-нд баруун хойд нутгаар, 23-нд ихэнх нутгаар шөнөдөө -31…-36°C хүрч, өдөртөө -18…-23°C

    • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт шөнөдөө -23…-28°C, өдөртөө -11…-16°C

    • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсэгт шөнөдөө -8…-13°C, өдөртөө 0…-5°C

    • Бусад нутгаар шөнөдөө -17…-22°C, өдөртөө -6…-11°C


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22