Dark Light
Нийгэм | 2025-11-21

ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГААР “ТАЙГЫН ҮР САД” ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025" олон улсын дөрөв дэх удаагийн уралдааны шилдэг бүтээлийн шагнал гардуулах үйл ажиллагаа болон шилдэг гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн “Норпей Арт” галерейд боллоо. Энэхүү уралдаан нь Монгол Улсыг зорих гадаадын гэрэл зурагчдын тоог нэмэгдүүлэх, дотоодын зурагчдын бүтээлийг олон улсад сурталчлан таниулах, Монголд аялал жуулчлалын урсгалыг татах, байгалийн үзэсгэлэн болон ахуй соёлын онцлогоо бусдад таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Тус уралдаанд долоон улс орноос 103 гэрэл зурагчин оролцож, 732 бүтээл ирүүлснээс Үзэсгэлэнт байгаль төрөлд 201, Монгол ахуй, соёлын төрөлд 250, Зэрлэг амьтан төрөлд 161, Агаарын гэрэл зураг төрөлд 120 бүтээл ирүүлсэн бөгөөд 2025 оны шилдгийн шилдэг гэрэл зургаар Э.Мөнхчулууны “Тайгын үр сад” зураг шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23