Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг “Рио Тинто” группийн төлөөлөгчидтэй 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхлүүлсэн.
Хэлэлцээний эхний шатанд талууд хувь нийлүүлэгчдийн зээлийг хүүг бууруулах зарчмын тохиролцоонд хүрч, протокол үйлдэн баталгаажуулсан.
Энэ хүрээнд “Рио Тинто” группийн зүгээс зээлийн хүүг бууруулах саналаа Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэгт /2025.11.20/ танилцууллаа.
Талууд саналаа ийнхүү харилцан солилцсоноор зээлийн хүүг бууруулах яриа хэлцэл харилцан зөвшилцөх хүртэл үргэлжилнэ.
|
Эх сурвалж
| Сангийн яам
|
АДМИН







Нийгэм








