БИЛГИЙН ТООЛЛЫН 3 2025.11.23 /НЯМ ГАРАГ/
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Наран ургах, шингэх: 08.10-17.07
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус
Аргын тооллын 11 сарын 23, Адьяа гараг. Билгийн тооллын 3, Гар одтой, улаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







