Dark Light
Нийгэм | 2025-11-22

ҮХЭР: ХАЙР ДУРЛАЛЫН ХАРЬЦААНД САЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сонирхолтой зүйлд цаг заваа зориулан, өөрийгөө баярлуул. Өөрөөсөө юу ч харамлах хэрэггүй. Эрүүл мэндийн талаар асуудал гарах магадлалтай байна. Ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд үр дүнтэй арга хэмжээг яаралтай хэрэгжүүл. 

Үхэр: Хайр дурлалын харьцаанд сайн өдөр. Хайртай хүнтэйгээ хамт байвал хоёуланд чинь сайхан байх болно. Ямар ч тохиолдолд сэтгэл хөөрлөө хянаж, өөрийгөө сайн удирд. Ийм үед таны эргэн тойрон хайр, зөвшилцөл, амар тайван байдал дүүрэн байна. 

Ихэр: Хайр дурлалын хүсэл болон уран бүтээлийн урам зориг ихэснэ. Сэтгэл хөдлөлөө барьж бай. Романтик учралд хэт автаж болохгүй гэж од эрхсийн байрлал зөвлөж байна. Гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ харьцаагаа сайжруулахад тааламжтай байна. Сонгосон хүнээ өөртөө татахыг хичээ. 

Мэлхий: Ойр дотнын хүмүүстээ тусламж үзүүлэх хэрэгтэй болно. Хуучны харилцаа холбоогоо бэхжүүлэх, сэргээхэд анхаарал тавих шаардлагатай. Харин сэжиг бүхий хүмүүстэй танилцахаас зайлсхий. Бусдад нууцаа ил гаргахаас болгоомжил. 

Арслан: Эрч хүч тань танд баяр баясгалан, өөдрөг үзэл авч ирнэ. Өөрийнхөө болон ойр дотнынхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Өнөөдөр архи дарс хэтрүүлж бүү хэрэглэ. Оройг гэр бүлийн болон найз нөхдийнхөө хүрээлэлд өнгөрүүлээрэй. 

Охин: Амьдралаа сонирхолтой болгохын тулд шинэ хоббитой болох хэрэгтэй. Зарим өөрчлөлт нь танд тааламжтай байна. Ялихгүй жаахан зүйлс ч таны тайван амгалан байдлыг алдагдуулна гэдгийг анхаар. Танд амралт хэрэгтэй болжээ. Эрүүлээр хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе. Өвчнөөс сэргийлэн, биеийн тамирын хэрэгслүүд дээр дасгал сайтар хийж бай. 

Жинлүүр: Хуучин нөхөдтэйгөө харилцаагаа сэргээнэ. Сайн найз нөхдөө уриалж шинэлэг хандлага нэвтрүүл. Харин таныг дэмий зүйлд уруу татаж байгаа хүмүүсээс зайлсхий. Янаг амрагийн холбооны болзошгүй төгсгөлд бэлэн байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа өөрийнхөө өгөөмөр сэтгэлийг гаргаж, энгийн даруу байж, бусдын гэмийг уучил. 

Хилэнц: Энэ өдөр хүн өөрт болон эргэн тойрныхондоо тухлаг орчныг бий болгож чадна. Хувийн амьдралд томоохон үйл явдал тохиолдож, бэлэг авах болон таатай дурсамжаа санан дурсах зэрэг зүйл болно. Хайртай хосуудыг удаан дурсагдах үйл явдал хүлээж байна. Орон байраа сайжруулах солих талаар төлөвлөгөө зохиох бололтой. 

Нум: Ганцаараа байхад таагүй бодлууд сэтгэл санаа эзэмдэнэ. Өнөөдөр амар тайван орчинд байхыг хичээ. Харин хажуудаа өөрийгөө сайн ойлгодог хэн нэгийг байлгахаа мартав. Мэдрэлийн систем хямарч, толгой өвдөх нигууртай. Удаан хугацаанд хуримтлагдсан ядаргаа биеийг тань өвчлөлд хүргэх тул биеэ эмчид үзүүл. Хэт их ачаалал суларсан биеийг тань улам их ядраана.

Матар: Харилцан ярилцах болон хувийн амьдралаа өөрчлөх санаачилга гаргахад сайн өдөр. Сэтгэл санааны хямралаас ангижрах арга зам хай. Шинэ ажил эхлэх хэрэггүй. Дутуу зүйлээ хурдан дуусгахыг хичээ. Хайр дурлалын асуудалд гарсан хагарал танд  хүнд тусна. Хэт болчимгүй зангаасаа өөртөө итгэл алдарч болзошгүй. 

Хумх: Таны гэр бүл, хувийн амьдралд ажил хэрэг тань хамаагүй болсон юм шиг санагдана. Сэтгэл тайван бус болж, урсгал дагаад амьдрахад илүү амар санагдах болно. Та идэвх санаачилгаа битгий алдаарай. Сэтгэл доторх бодлоо цэгцэл. Энэ үед та буурь суурьтай чадвараа хадгалах нь чухал байна. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байна.

Загас: Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг хариуцлага болон ойр дотнын хүмүүстээ өгсөн амлалтаа бүү март. Түр зогсож эргэн тойрноо ажиж тунгаан бодох зав гарга. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Мөн архаг хууч өвчин хөдөлж болзошгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23