Dark Light
Нийгэм | 2025-11-22

ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН ДУУДЛАГА 12.9 ХУВИАР БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, салбар нэгжүүдэд ажиллалаа.
Баруун бүсийн хэмжээнд он гарсаар 411 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 297 хүний амь нас, 19.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.
Гамшгаас хамгаалах мэдлэг олгох ангиллын сургалтыг 307 удаа 15.691 хүнийг хамруулан зохион байгуулсан нь 12.1 хувиар өссөн байна.
Улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар техник, технологи, хувцас хэрэглэлийн хангалтыг тогтмол нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байгааг мөн энэ үеэр танилцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23