Увс аймгийн Улаангом сумын засаг даргын захирамжаар сумын хэмжээнд нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд хориглолоо.
Улаангом сумын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдэлийг багасгах зорилгоор:
- үзвэр үйлчилгээ
- соёл урлаг
- спортын тэмцээн уралдаан
- секц дугуйлан
- цахим тоглоом
- нийтийг хамарсан арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 23-аас тодорхойгүй хугацаагаар хориглолоо.
АДМИН







Нийгэм









