Dark Light
Нийгэм | 2025-11-23

ШАДАР САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Увс аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Увс аймаг нь “их” эрсдэлтэй гарсан бөгөөд нийт нутгийн 38 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. 
Тус аймгийн 19 сумын 93 багт хонин толгойд шилжүүлснээр 4.8 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.
Өөрийн аймгийн бусад сумын нутагт 266 өрхийн 81.4 мянган толгой, хилийн зурвас бүхий бүс нутагт Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Тэс  сумаас 1185 өрхийн 298.3  мянган толгой мал отроор өвөлжих зохион байгуулалт хийгдсэн. 
Аймгийн аюулгүйн нөөцөд 414.5 тн өвс, 66тн хүчит тэжээл, 0.95 тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь  87.8 хувийн биелэлттэй байна.
Аймгийн Засаг даргын орлогч Э.Баатарсанаар ахлуулсан ажлын хэсэг 19 суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажилласан гэдгийг мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өвс, тэжээлийн үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх хүрээнд хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч, үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардалд шаардлагатай хөрөнгийг бодитоор тооцож төсөвтөө суулгаж батлуулахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29