Dark Light
Нийгэм | 2025-11-23

ХУМХ: АЛСААС САЙХАН МЭДЭЭ ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өөрийгөө чөлөөтэй хүчтэй, итгэлтэй амжилттай байгаагаа мэдэрнэ. Өөрийн үзэл бодлоо ил тод илэрхийлэх хүсэл төрнө. Гэхдээ энэ бүхэн ноцтой хэрүүл маргаанд хүргэхгүй байх талаар анхаар. Хөрөнгө мөнгө, санхүү даатгал мэттэй холбоотой ажлуудаа эмхлэх ёстой болж байна.

Үхэр: Аливаа харилцаанд хүндрэл учирч болзошгүй. Удирдлагатайгаа таарч зохицохгүйн улмаас ажлаа солих тухай бодно. Харин өмнө нь эхэлсэн төсөл амжилттай үргэлжилнэ. Бүх зүйлийн хэрэгжих үе шатанд гол анхаарлаа хандуул. 

Ихэр: Зарим хүмүүс хэт хурц мэдрэмжээ хамгаалахын тулд дотоод төсөөлөл болон бодит ертөнцийн хооронд үл нэвтрэн хөшиг татна. Харамсалтай энэ нь тулгамдсан ажил хэрэгт эрсдэл үүсгэхээр байх нь. Аль болох тайван анхааралтай бай. Гэхдээ онцгой нөхцөлд цагийг нь олж түргэн хариуг нь өг. 

Мэлхий: Зарим үйл ажиллагаа бүтэлгүйтэж болзошгүй. Гэхдээ од эрхэс өмнөх алдаагаа засах боломж олгож байна. Өөрийн дутагдлыг бүү хамгаал. Ажил амьдрал илүү тэсвэр тэвчээр болон сайхан сэтгэлийг шаардаж байна. Бусдад сайхан сэтгэлээр ханд. 

Арслан: Төлөвлөсөн ажил хэргээ л хий. Алдаа гаргасан бол бүү гутар. Аливаа асуудлыг хойш нь тавихгүй байхад л болно. Хүнд нөхцөлөөс гарч чадахгүй бол итгэл найдваргүй мэт санагдана. Бүх хүчээрээ дээшээ гарахыг бодох хэрэгтэй. Өөрийн дуртай ажилдаа бүтээлчээр хандах нь зөв замаа олоход тусална.

Охин: Таны зөвлөгөө ажил хэрэгч хүмүүсийн анхааралд байна. Өмнөх алдаагаа мартахыг хичээж, ажилла. Энэ өдөр сэтгэл хөдлөлөө ашигтай байдалд барьж чадна. Ажил хэрэг болон хувийн харилцааны саналаас аль алинаас нь бүү татгалз. Бүх л үйл ажиллагаандаа зардлаа төлөвлө. 

Жинлүүр: Таны үйл ажиллагаанд тусалж, зөв тийш чиглүүлэх хүмүүстэй хамтар. Зарим найз нөхөд тус биш ус болно. Хуучин харилцаа холбоогоо таслахаас бүү ай. Харин жинхэнэ шударга нөхөрлөлийг дээдэлж, нүдний цөцгий мэт хайрла. Зүрх судасны өвчин сэдрэх магадлалтай. Ажлын ачааллаа бүү хэтрүүл. 

Хилэнц: Одоогийн байр суурийг идэвхжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа үр ашигтай байх болно. Шинэлэг зүйлийг сурч мэдэх нь оюун санаанд түлхэц өгөх тул сонирхсон салбартаа зоригтой үйлдэл хийгээрэй. Үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гарна.

Нум: Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, ажлыг дуустал хийж чаддаг хүмүүсийг энэ өдөр аз ивээх болно. Энэ өдрийг чухал гэрээ хэлэлцээр хийх, шаардлагатай өөрчлөлт гаргах зэрэгт зориулаарай. Зорьсон зорилгодоо итгэлтэй байх нь шинэ арга замыг олж харахад тусална. Ажил хэргийн ашиг сонирхол хувийн амьдралыг чухал бус санагдуулах нь түүнд зориулах эрч хүчийг байхгүй болгож байгааг анхаар. 

Матар: Таны биеэ авч явах байдлаас ажлын амжилт хувийн амьдрал бүхэлдээ шалтгаална. Асуудлыг хойш тавилгүй, амралгүй ажилла. Өнгөрсөн боломж эргэж олдохгүй гэдгийг сана. Удаан зууралдсан асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна. Өөрөөрөө бахархах үйлс хийхийг хичээ. 

Хумх: Шинэ өглөөг эрч хүчтэй угтаарай. Од эрхсийн тохиол эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ бусдад хэтэрхий итгэх хэрэггүй үе. Дотроо бодолтой дороо суурьтай байх нь чухал. Магадгүй сайн танил тань ч таны чухал нууцыг задалж мэднэ. Шаардлагагүй зүйлийн талаар нэг их яриад хэрэггүй байх. Алсаас сайхан мэдээ ирнэ. 

Загас: Өнөөдөр магтаал зэмлэл алийг нь ч анхаарах хэрэггүй. Амар тайван байж, амьдралд өөрийн чиг шугамдаа итгэлтэй бай. Эцэст нь удаан үргэлжилсэн зарим тааламжгүй харилцааг таслах хэрэгтэй болно. Амаргүй үед ойр дотнын хүмүүсийнхээ чин сэтгэлийг олж харах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29