Dark Light
Нийгэм | 2025-11-23

МАЛД ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 43км зайд “Бортээг багийн малчин 42 настай иргэн А малынхаа араас 2025.11.23-ны өдрийн 14:00 цагийн үед яваад ирэхгүй байна” гэсэн дуудлагыг 17:58 минутанд Цогт-Овоо сумын Онцгой комисст ар гэрээс нь өгч 4 машин 27 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 
22:00 цагийн байдлаар аймгийн Цагдаагийн газраас 2 машин 12 албан хаагч, Онцгой байдлын газраас 2 машин 9 албан хаагчтай эрлийн баг нэмэлтээр гарч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс шаардлагатай арга хэмжээг авч эрлийн ажлыг нэмэгдүүлэн ажиллаж байна. 
Малчид иргэд та бүхэн цаг агаарын аюулт үзэгдлийн үед сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлыг хангахыг онцгой анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29