Dark Light
Нийгэм | 2025-11-25

ШИНЭ УЛААНГОМ ЗАХАД ГАРСАН ГАЛЫГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй 2 давхар сэндвичин худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан бөгөөд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг стандартын шаардлага хангасан материалаар барилга байгууламжийг барих, цахилгаан угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэж, холбогдох байгууллагуудын өгч байгаа заавар, зөвлөмжийн дагуу галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29