Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.25/ хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явууллаа.
Хуулийн төслүүдийг байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангуулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгээс зургаан удаа хуралдаж дараах зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан.
Тодруулбал,
- Даатгагч гэрээний хугацаанд Ус цаг уур, орчны шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээ, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сумын малын хорогдлын дүнд үндэслэн нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох,
- Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор сум бүрээр тогтоосон I босго үзүүлэлтийг 5 хувь, II босго үзүүлэлтийг 30 хувь байхаар тогтоож, Засгийн газрын босго үзүүлэлтийг тогтоохдоо I босго үзүүлэлтийг нэг хувиар, II босго үзүүлэлтийг тав хүртэлх хувиар нэмэгдүүлж эсвэл бууруулж тогтоож болох,
- Хуулийг 2026.01.01-ний өдрөөс дагаж мөрдөх
- Хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах
Дээрх зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
АДМИН








Нийгэм









