Шүдний цоорол болон буйлны үрэвсэл үүсгэгч нянгууд нь зөвхөн амны хөндийн өвчлөлийг бий болгоод зогсохгүй, тэдгээрийн ялгаруулдаг хор (LPS, gingipain) нь буйлны үрэвслийн үед цусаар дамжин биеийн бусад эрхтэнд нөлөөлдөг. Тухайлбал:
- Судасны ханыг гэмтээж зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Амилоид β уураг үүсэхийг өдөөж Альцгеймерийн өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймээс:
- Шүдээ зөв техникээр, тогтмол угаах
- Шүдний цоорол болон буйлны үрэвслийн шинж илэрмэгц хугацаа алдалгүй эмчид хандах
- Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
Эдгээр дадал нь зөвхөн амны хөндийн эрүүл мэнд төдийгүй зүрх, тархи болон биеийн бүхэл эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.
|
Эх сурвалж
| НЭМГ
|
АДМИН








Нийгэм









